Хэвлэлийн мэдээ #14

СВИТЧ-Азиа” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд Европын Холбооны санхүүжилтээр хэрэгжиж байгаа “Ургамлын идээлэгтэй монгол сарлагийн арьс шир ба био-арьсан бүтээгдэхүүн үйлдвэрлэх чадавхийг бэхжүүлэх – Сарлагийн арьсан бүтээгдэхүүний тогтвортой үйлдвэрлэл (SYL)” төслийн хамтрагч байгууллагуудын 2 дахь удаагийн уулзалт 2023 оны 10 дугаар сарын 24-25-нд боллоо.

Төслийн гол зорилго нь ургамлын идээлэгтэй сарлагийн арьс ширний кластерийн гишүүдэд дараах чиглэлээр тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд нь туслахад оршино:

• Арьс шир боловсруулах хоцрогдсон технологи
• Олон улсын чанарын стандартад нийцээгүй бүтээгдэхүүн
• Үйлдвэрийн хог хаягдлыг боловсруулах хуучирч үеэ өнгөрөөсөн дэд бүтэц
• Чадварлаг боловсон хүчний дутагдал

Scroll to Top