СВИТЧ-Азиа” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд Европын Холбооны санхүүжилтээр хэрэгжиж байгаа “Сарлагийн арьсан бүтээгдэхүүний тогтвортой үйлдвэрлэл (SYL)” төслийн хүрээнд “Хог хаягдлыг дахин боловсруулахад саад учруулж буй материалын хэрэглээг багасгах нь” сэдэвт 5 хоногийн сургалт 2023 оны 12 дугаар сарын 15-нд амжилттай болж өндөрлөлөө. aa
Энэхүү сургалт нь хог хаягдлыг дахин болосвруулах уламжлалт аргыг халж, хог хаягдал дахин боловсруулахад саад учруулж буй материалын хэрэглээг багасгах шинэ арга техникийг онцлон харуулахыг зорьсон юм. Сургалтанд оролцогчид хог хаягдлыг бууруулах, дахин ашиглах, дахин боловсруулах дадал ухагдахууныг ойлгож, хог хаягдлын дахин боловсруулалтыг хөнгөвчлөх үйл явц, хог хаягдлын дахин боловсруулалтын үр нөлөөг хянах, үнэлэхтэй холбоотой асуудлаар сургалт авлаа.