Хэвлэлийн мэдээ #18

2024 оны 3-р сарын 12-ны өдөр “Арьс, ширний үйлдвэрүүдийн үйл ажиллагааны тойм, Арьс ширний ажлын хэсэгт элсэх төлөвлөгөөний боловсруулалт” сургалт зохион байгуулагдах бөгөөд энэхүү сургалт нь LWG ба OEKO-TEX зэрэг олон төрлийн гэрчилгээ авах үйл явцын талаар ерөнхий ойлголт өгөх, түүнчлэн Монголын арьс ширний үйлдвэрүүдэд баталгаажуулалтын ерөнхий үйл явцтай холбоотой нарийвчилсан зураглалыг гаргаж өгөх зорилготой.

Сургалт нь дараах сэдвүүдэд чиглэсэн байна: i) одоо байгаа баталгаажуулалтын үйл явцын талаарх ойлголт; ii) Грек улс дах бодит кейс судалгаа; iii) LWG холбоотой Монголын туршлагын тойм; iv) SYL төслийн хүрээнд дараагийн үе шатуудын нарийвчилсан зураглал. Кластерийн гишүүдэд Арьс ширний ажлын хэсэг (LWG)-д элсэх урт хугацааны давуу талуудын талаар зөвлөгөө өгч, эхний ээлжид “subscriber” болон элсэхэд тусална.

Scroll to Top