Свитч Азиа”тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд Европын Холбооны санхүүжилтээр хэрэгжиж буй “ Ургамлын аргаар идээлүүлсэн Монгол сарлагийн арьс шир ба арьсан бүтээгдэхүүнийн кластерийн био-арьс болон био-арьсан бүтээгдэхүүн үйлдвэрлэх чадавхыг бэхжүүлэх” төслийн Удирдах гишүүдийн уулзалт 2023 оны 04 сарын 24, 25-ны өдрүүдэд Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимд /МҮХАҮТ/ боллоо.
Тус төслийн гол зорилго нь төслийн кластерын гишүүдэд тулгамдаж буй дараах асуудлуудыг шийдэхэд туслалцаа үзүүлэхэд оршино. Үүнд:
• Арьс шир боловсруулах технологи
• Олон улсын чанарын стандартад нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэл
• Хог хаягдал боловсруулах дэд бүтэц
• Мэргэшсэн хүний нөөц