“Свитч Азиа” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд Европын Холбооны санхүүжилтээр хэрэгжиж буй “Ургамлын аргаар идээлүүлсэн монгол сарлагийн арьс шир ба арьсан бүтээгдэхүүний кластерийн био-арьс болон био-арьсан бүтээгдэхүүн үйлдвэрлэх чадавхыг бэхжүүлэх” төсөл буюу Тогтвортой сарлагийн арьс төсөл хэрэгжиж байгаа юм.
Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим (МҮХАҮТ) төслийн бусад хамтрагч байгууллагуудтай хамтран дөрвөн өдрийн сургалтыг бараа бүтээгдэхүүний брэндинг, шошго хаягжилт, эко-шошго, худалдаа маркетинг, хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээ, үндэсний болон олон улсын хэмжээнд мөрдөж буй хууль эрх зүйн шаардлагууд сэдвээр зохион байгууллаа.
