СВИТЧ-Азиа” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд Европын Холбооны санхүүжилтээр хэрэгжиж байгаа “Ургамлын идээлэгтэй монгол сарлагийн арьс шир ба био-арьсан бүтээгдэхүүн үйлдвэрлэх чадавхийг бэхжүүлэх – Сарлагийн арьсан бүтээгдэхүүний тогтвортой үйлдвэрлэл (SYL)” төслийн хүрээнд 2023 оны 10 дугаар сарын 21-28-ны өдрүүдэд сургалт аялалыг зохион байгууллаа.
Төслийн зорилго нь ургамлын идээлэгтэй сарлагийн арьс ширний кластерийн гишүүдэд тулгамдаад буй арьс шир боловсруулах хоцрогдсон технологи, олон улсын чанарын стандартад нийцээгүй бүтээгдэхүүн, үйлдвэрийн хог хаягдлыг боловсруулах хуучирч үеэ өнгөрөөсөн дэд бүтэц, чадварлаг боловсон хүчний дутагдал зэрэг асуудлыг шийдвэрлэхэд нь туслахад оршино.