Хэвлэлийн мэдээ #19

ХӨВСГӨЛ АЙМГИЙН МӨРӨН ХОТОД ЗОХИОН БАЙГУУЛСАН ТӨСЛИЙН МЭДЭЭЛЛИЙН ӨДӨРЛӨГ

Монголын Арьс ширний үйлдвэрлэлийн холбоо (МАШҮХ), Европеан Профайлс С.А. (European Profiles S.A.) хамтран Свитч Азиа (SWITCH-Asia) хөтөлбөрийн хүрээнд Европийн холбооны санхүүжилтээр хэрэгжиж буй“ Ургамлын идээлэгтэй сарлагийн арьс шир ба арьсан бүтээгдэхүүний кластерийн био-арьс болон био-арьсан бүтээгдэхүүн үйлдвэрлэх чадавхийг бэхжүүлэх” төслийн танилцуулга өдөрлөгийг 2024 оны 6 сарын 5-нд Хөвсгөл аймгийн Мөрөн хотод зохион байгуулагдана.

Энэхүү өдөрлөгөөр дамжуулан төслийн үзэл баримтлал,  ургамлын идээлэгтэй сарлагийн арьс ширний кластерийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл, нөөцийн үр ашиг, тойрог эдийн засгийн практикийг нэвтрүүлэх түүнчлэн дэлхийн ногоон нийлүүлэлтийн сүлжээнд нэгдэх боломжуудын талаар мэдээлэл хүргэх юм. 

Scroll to Top