“Арьс ширний олон улсын стандарт LWG болон нийлүүлэлтийн сүлжээн дэхь тогтвортой байдлыг хангах” сэдэвт сургалт зохион байгуулагдана
СВИТЧ-Азиа” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд Европын Холбооны санхүүжилтээр хэрэгжиж байгаа “Монгол улсад ургамлын идээлэгтэй сарлагийн арьс шир ба био-арьсан бүтээгдэхүүн үйлдвэрлэх чадавхийг бэхжүүлэх төслийн хүрээнд “ Арьс ширний олон улсын стандарт LWG болон нийлүүлэлтийн сүлжээн дэхь тогтвортой байдлыг хангах” сургалт 2024 оны 11 сарын 4-8-ны өдрүүдэд зохион байгуулагдана.