Хэвлэлийн мэдээ #7

Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоо (МАШҮХ), Европеан Профайлс С.А. (European Profiles S.A.) хамтран Дархан-Уул аймгийн Дархан суманд “Ургамлын аргаар идээшүүлсэн монгол сарлагийн арьс шир ба арьсан бүтээгдэхүүний кластерийн био-арьс болон био-арьсан бүтээгдэхүүн үйлдвэрлэх чадавхийг бэхжүүлэх төсөл”-ийн мэдээллийн өдөрлөгийг зохион байгууллаа. Уг төсөл нь Свитч Азиа (SWITCH-Asia) Буцалтгүй зээлийн хөтөлбөрийн хүрээнд Европийн холбооны санхүүжилтээр хэрэгжиж байгаа юм.

Мэдээллийн өдөрлөг 2023 оны 3-р сарын 15-нд Гранд зочид буудалд боллоо. Уг өдөрлөг нь арьс ширний үйлдвэрүүд, МАШҮХ-ний гишүүд, түүнчлэн, бусад арьс ширний идээлэг болон савхин бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид/ЖДҮ-чид, малчдын бүлэг, арьс шир нийлүүлэгчид, худалдаачид, мал нядалгааны газрууд, аймгийн болон бүсийн удирдлагууд, мэргэжлиийн болон бизнесийн нийгэмлэгүүд, иргэний нийгмийн болон бусад холбогдох оролцогч талууд оролцлоо.

Scroll to Top
Scroll to Top