Төслийн ажлын багцууд
1: ТОГТВОРТОЙ ҮЙЛДВЭРЛЭЛ
A1.1 Түүхий эдийн чанарын бүх талын асуудлаар арьс ширний үйлдвэрийн ажилчдад зориулсан сургалт явуулах.
A1.2 Малчдад зориулж малын өвчин тархах эрсдэлүүд, тэдгээрийг бууруулах арга хэмжээний талаар, мал нядалгааны цехийн ажилчид, худалдаа, наймаа эрхлэгч нарт зориулж шилдэг арга техникийн талаар сургалт явуулах.
A1.3 Бимхаусын сүүлийн үеийн арга техник нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэх.
A1.4 Анхан шатны болон эцсийн шатны боловсруулалт хийх сүүлийн үеийн арга техник нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэх.
A1.5 Дахин боловсруулалт хийхэд саад болж буй материалын хэрэглээнээс татгалзахын тулд боловсруулалтын өөр арга ашиглах талаар сургалт явуулах, туслалцаа үзүүлэх.
A1.6 Процесст мониторинг хийх, хяналт тавих боловсронгуй арга техникийг хөхүүлэн дэмжих/бий болгох.
A1.7 Эрчим хүч бага ашигладаг, ялгаруулалт багатай эцсийн шатны боловсруулалтын арга ажиллагаа бий болгож, нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэх.
A1.8 Бохир ус цэвэрлэх систем зохион бүтээх, суурилуулахад дэмжлэг үзүүлэх.
2: ПРОЦЕССЫН ХЯНАЛТ
A2.1 Компаниудад процессын хяналт тавих, ул мөрөөр нь мөшгөх системүүд бий болгох.
A2.2 Нийтээр хүлээн зөвшөөрсөн стандартуудыг дагаж мөрдөж байгаа эсэхийг баталгаажуулах зорилгоор лабораторийн шинжилгээний үр дүн оруулах системүүд бий болгох.
A2.3 Процессын үйл ажиллагааны мэдээллийн сан суулгаж өгөх.
A2.4 Процессын үйл ажиллагааны программ хангамжийн лицензүүд суулгаж өгөх.
3: ЗАХ ЗЭЭЛИЙН МЭДЭЭЛЭЛ/МЭДЭЭЛЛИЙН ОЙ САНАМЖ
A3.1 Олон улсын зах зээлд бараа нийлүүлэхэд тавигддаг худалдааны шаардлагуудыг судалж, түгээх.
A3.2 Арьс ширэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, экспортлогч нарын хэрэгцээ шаардлагыг үнэлэх.
A3.3 Кластерийн гишүүн тус бүрд болон бүгдэд нь зориулсан бизнесийн төлөвлөгөө бэлтгэхХэрэглэгч нарын эрэлт хэрэгцээний талаар, мөн эко шошго тавих, бараа худалдаалахтай холбоотой хууль эрх зүйн шаардлагын талаар сургалт явуулах.
A3.4 Процессын үйл ажиллагааны программ хангамжийн лицензүүд суулгаж өгөх.
4: ГЭРЧИЛГЭЭ/БАТАЛГААЖУУЛАЛТ ХИЙЛГЭХЭД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ
A4.1 Арьс ширний үйлдвэрүүдийн үйл ажиллагааг хянан үзэж, Арьс ширний ажлын хэсэгт орох төлөвлөгөө боловсруулах.
A4.2 Арьс ширний асуудал хэлэлцэх дугуй ширээний уулзалт ба/эсхүл Арьс ширний ногоон санаачлагд нэгдэн орох зорилготой кластерийн гишүүдийг урьдчилан бүртгэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх.
5: ЗАХ ЗЭЭЛИЙН ХОЛБОО СҮЛЖЭЭ
A5.1 Европын жижиглэн худалдааны цэгүүд болон дистрибьюторуудтай бараа нийлүүлэх холбоо сүлжээ тогтоох боломжийг тодорхойлж, холбоо сүлжээ тогтоох.
A5.2 Жижиглэн худалдаа эрхлэгч нарын шаардлагуудыг кластерын гишүүдийн үйл ажиллагаатай холбох.
A5.3 CAD/CAM систем суурилуулах.
A5.4 Дизайн гаргах болон барилга байгууламжийн зураг төсөл гаргах ажилд CAD/CAM ашиглах талаар бүтээгдэхүүн үйлдвэрлэгч нарт зориулсан сургалт явуулах.
A5.5 Ногоон санхүүгийн боломжуудыг судлах, дэмжих зорилгоор хувийн болон төрийн өмчийн хөрөнгө оруулагч нар/санхүүгийн байгууллагуудтай хамтран семинар зохион байгуулах.
6: ТӨСЛИЙН УДИРДЛАГА
A6.1. Ерөнхий удирдлага ба зохицуулалт
A.6.2 Төслийн хуралдаанууд
A.6.3 Төслийн тайлан гаргах
A.6.4 Төслийн мониторинг ба үнэлгээ
7: ТҮГЭЭХ/СУРТАЛЧЛАХ
A.7.1 Түгээх/сурталчлах стратеги боловсруулах
A.7.2 Түгээх болон холбоо барих хэрэгсэл боловсруулах
A.7.3 Түгээх/сурталчлах арга хэмжээ зохион байгуулах