МӨРӨН ХОТОД ЗОХИОН БАЙГУУЛАГДСАН ТӨСЛИЙН МЭДЭЭЛЛИЙН ӨДӨРЛӨГ
Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоо (МАШҮХ), Европеан Профайлс С.А. (European Profiles S.A.) хамтран Хөвсгөл аймгийн Мөрөн суманд СВИТЧ-Азиа” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд Европын Холбооны санхүүжилтээр хэрэгжиж буй “Ургамлын аргаар идээлсэн сарлагийн арьс шир ба арьсан бүтээгдэхүүний кластерийн био-арьс болон био-арьсан бүтээгдэхүүн үйлдвэрлэх чадавхыг бэхжүүлэх” төслийн таницуулга мэдээллийн өдөрлөгийг 2024 оны 6-р сарын 5-нд Хөвсгөл аймгийн ЗДТГ-ын Иргэний Танхимд амжилттай зохион байгууллаа.