Хэвлэлийн мэдээ #9

“Свитч Азиа”тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд Европын Холбооны санхүүжилтээр хэрэгжиж буй “ Ургамлын аргаар идээлүүлсэн Монгол сарлагийн арьс шир ба арьсан бүтээгдэхүүнийн кластерийн био-арьс болон био-арьсан бүтээгдэхүүн үйлдвэрлэх чадавхыг бэхжүүлэх” төслийн хүрээнд Испани улсын Технологи, Инновацийн төв /INESCOP/ болон Монголын Арьс Шир Үйлдвэрлэгчдийн Холбоо /МАШҮХ/ хамтран төслийн кластерийн гишүүн байгууллагуудад зургаан өдрийн сургалтыг зохион байгуулав. Үүнд:

I. Шинэ нэр төрлийн химийн бодисын сонголтод тулгуурласан нойтон идээлэгийн хамгийн сүүлийн үеийн арга техник /дэвтээх, шохойдлого, болон зөөлрүүлэх/
II. Хамгийн сүүлийн үеийн идээлэг болон өнгө заслын арга техник /ургамлын таннины шинэ их үүсвэр, органикаар бага температурт будах/

Энэхүү сургалт нь 2023 оны 4 сарын 24-нөөс 29-ний өдрүүдэд “Булгигаар” үйлдвэр дээр зохион байгууллаа.

Scroll to Top